Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх санал



жүктеу 113.96 Kb.
Дата28.04.2016
өлшемі113.96 Kb.
: beta
beta -> Курс лекций по предмету «Программный туризм»
beta -> Тур «3 крепости» (Алуксне Ватселийна Изборск): 1 день
beta -> Обзорфизикивакуум а часть первая физика вакуума открывает свои тайны
Х.Наранжаргал, “Глоб интернэшнл төв” ТББ-ын тэргүүн

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын

төсөлд өгөх санал
Юуны түрүүнд, хуулийн төслийг монголын хэвлэл мэдээллийн салбар дахь өнөөгийн практикт тулгуурлах, алдаа доголдлыг хуулийн аргаар “цэгцлэх” агуулгаар бус Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар хамгаалагдсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах үзэл баримтлал, хэм хэмжээнд нийцүүлэн, орчин үеийн дэлхийн чиг хандлагыг харгалзан боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна.

2000 онд НҮБ-ын гишүүн улс орнууд 2015 он гэхэд хүрэх “Мянганы хөгжлийн зорилтууд”-аа тодорхойлсон билээ. Одоо дэлхий даяар хэвлэл мэдээллийг 2015 оноос хойших тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн шинэ зорилт болгон дэвшүүлэхээр ЮНЕСКО, хэвлэл мэдээллийн хөгжлийн төлөө, мөн үзэл бодолтой байх эрх, илэрхийлэх эрх чөлөөг дэмждэг олон улсын байгууллагууд хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжилд гүйцэтгэх үүргийг шинээр томьёолон, нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Ийм ч учраас ЮНЕСКО 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө илүү сайхан ирээдүйн төлөө: 2015 оноос хойшхи хөгжлийн хөтөлбөрийг бэхжүүлэх нь” хэмээх сэдэв дор Парис дахь өөрийн төв байранд тэмдэглэж, Парисын Тунхаглалыг баталсан билээ.

Тунхаглалд олон улсын холбогдох байгууллагууд, НҮБ-ын гишүүн орнууд, хандивлагч байгууллагууд, иргэний нийгэмд хандан уриалга гаргав. Үүнд:


  1. Хүний тогтвортой хөгжилд гүйцэтгэж буй үүргийн хувьд хараат бус, олон ургальч, олон талт хэвлэл мэдээллийн суурийг бүрдүүлж буй нийгмийн салбар, олон нийтийн, хувийн, хүйн хэвлэл мэдээллийг хамарсан хэвлэл мэдээллийн байгууламж (институци) гэж үзэн дэмжих;

  2. Хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг хангахдаа, нотолгоо, олон нийтийн эрх ашиг гэх мэт мэргэжлийн хэм хэмжээг хамруулан хараат бус, олон талт сэтгүүл зүйг хамгаалдаг байгууламжийн найдвартай үндэс суурь гэж үзэн хөхиүлэн дэмжих;

  3. Тусламжийн хөтөлбөрүүдэд тусгагдсан хөгжлийн төлөөх хүчин чармайлтын хамт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлуудын ач холбогдлыг анхааралдаа авч, тэдгээр хөтөлбөрт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, ялангуяа хэвлэл мэдээллийн хөгжлийн салшгүй бүрэлдэхүүний хувьд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахыг хөхиүлэн дэмжсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

  4. 2013 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 11 дүгээр сарын сарын 2-ны өдрийг Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг эцэслэх Олон улсын өдөр болгосныг 2014 онд улс орондоо тэмдэглэх бэлтгэлээ базаах;

  5. Хэвлэл мэдээллийн хөгжлийн тухай мэдлэгийн түвшинг сайжруулах, хөгжилд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийг ойлгох, түүнчлэн чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээлэл, хүний эрхэд суурилсан тогтвортой хөгжлийн хоорондын харилцан шүтэлцээний тухай мэдлэгийг дээшлүүлэх.

Парисын Тунхаглалаас хойш Европын Холбоо “Цахим болон цахим бусаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар баримтлах хүний эрхийн удирдамж”-ийг 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Брюссель хотноо баталж, түүндээ “Үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нь улс орны анхан шатны үүрэг” бөгөөд эдгээр эрх, эрх чөлөөг баталгаажуулах зохистой, үр дүнтэй эрх зүйн тогтолцоог хангах, хууль тогтоомж нь төгс хэрэгждэг байхыг үүрэг болгожээ.

Дэлхий даяар өрнөж буй энэ хэлэлцүүлэгт монголын хэвлэл мэдээллийн төрийн бус байгууллагууд ч хувь нэмрээ оруулан, “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллага, Хэвлэлийн хүрээлэн, Монголын сэтгүүлчдийн эвлэл, “Ил тод” сан хамтран ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлтийг ашиглан монголын хэвлэл мэдээлэлд цогц үнэлгээ хийж, зөвлөмж гаргасан билээ. Хуулийн төсөл үнэлгээний тайлангийн дүгнэлт, зөвлөмжид тулгуурна гэдэгт найдаж байна. Мөн Монгол Улс POST-2015 асуудлын өмнө чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн талаар баримтлах төрийн бодлогоо боловсруулж, батална гэдэгт итгэж байна. Нөгөөтэйгүүр, монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд сайн дурын үндсэн дээр Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулах гэж зохион байгуулалтад орж, 2014 оны намар албан ёсоор бүртгүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Дээр дурдсаныг үндэслэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дор дурдсан саналыг өгч байна.

Хуулийн төслийн “Хуулийн зорилт” хэмээх 1 дүгээр зүйлдүзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” гэснийг “үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө” гэж өөрчлөх. Эдгээр нь хүний язгуур, суурь эрх бөгөөд хэвлэл мэдээлэл илэрхийлэх арга хэрэгсэлд багтдаг.
Хуулийн төслийн 3 дугаар зүйлд байгаа тодорхойлолтууд нь онцын ач холбогдолгүй гэж үзэж байна. Учир нь хэвлэл мэдээлэл нь угаасаа мэдээлэл, сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэхийн тулд байгуулагддаг. Хэрэгсэл гэдийг бид оросын “средства массовой информации” гэдгийг ОНМХ гэж шууд авч хэрэглэсэн нь одоо төдийлөн тохиромжгүй нэр томьёо юм. Олон улсад средства гэдэг нь арга хэрэгсэл, тухайлбал “Means of dissemination” гэсэн утгаар өргөн хэрэглэх болжээ. Энэ нь түгээлтийн арга хэрэгсэл гэж ойлгогдох ба үүнд агуулгыг түгээж буй шуудан, интернэт, өргөн нэвтрүүлэг дамжуулах газрын, кабелийн, сансрын түгээлтийн хэрэгсэл багтана.

3.1.2- т заасан “хэвлэл мэдээллийн байгууллага” гэдэг нэр томьёонд ЮНЕСКО мэргэжлийн эвлэл холбоодыг ч хамруулан ойлгодог.



3.1.4-д.“мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрх” гэснийг сэтгүүлчийн нууц эрх сурвалжийг хамгаалах гэж өөрчлөх”. Олон нийтийн ашиг сонирхол бүхий ноцтой мэдэээлэл, баримтыг нийтийн ашиг тусын тулд илчлэхдээ өөрт тохиолдож болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалахыг хүсэн, нэрээ нууцлахыг хүссэн далд эх сурвалжийг хамгаалах нь сэтгүүлчийн ёс зүйн үүрэг, мэргэжлийн цорын ганц эрх гэж үздэг.

Хуулийн төслийн 2 дугаар бүлгийн 4.1-д “Бэлгийн чиг баримжаа” гэж нэмж оруулах. Нэгэнт ялгаварлан гадуурхалтаас ангид байх ёстой бусад бүлгийг тоочиж буй бол энэ бүлгийг оруулах ёстой. 4.2 дугаар зүйлээс “Сэтгүүлч” гэсэн үгийг хасах. Энд чөлөөт, хараат бус, олон ургальч сэтгүүл зүйг баталгаажуулах үзэл баримтлал чухал байх.

Хуулийн төслийн 4.3 дугаар зүйлийг хасах. Чөлөөтэй эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамгаалах нь Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх тул энд онцлох шаардлагагүй санагдаж байна.

Хуулийн төслийн 4.4-д “Хуульд зааснаас бусад” үндэслэл гэдэг үг ойлгомжгүй. Ийм үндэслэл бүхий нэг хууль байх нь гэж ойлгогдож байна. Тэр нь ямар хууль байх вэ? Албадан зогсоох, татан буулгах үндэслэл юу вэ? Үүний оронд ХУТТ, ИБУТЭОУП-ын 19-р зүйлд заасан үндэслэл бүхий хязгаарлалтыг дурдаж болох юм. Гэхдээ энэ бүлэгт байх нь тохиромжгүй байх.

Хуулийн төслийн 19-р зүйлийн 3 дахь хэсэгт “үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдлэхдээ тусгай үүрэг, хариуцлага үүрэх тухай тунхагласан байдаг. Ийм учраас бусдын эрх, эсвэл нэр хүндийг (reputation) хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, эсвэл нийгмийн дэг журам, эсвэл нийгмийн эрүүл мэнд ба зан суртахууныг хамгаалахтай холбоотой байж болох шалтгаанаар хязгаарлалтыг хязгаарлагдмал хоёр хүрээнд зөвшөөрсөн байна. Гэсэн хэдий ч Гишүүн улс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тавихдаа уг эрхэд өөрт нь аюул учруулж үл болно. Эрх ба хязгаарлалт, хэмжээ ба хэтрүүлэхийн хоорондын уялдаа холбооны аль алиныг илүү хүндэтгэн үзэх ёсгүйг Хороо сануулж байна” хэмээн НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2011 оны 7-р сарын 11-29-ний өдрүүдэд Женев хотноо болсон 102-р чуулганаар баталсан № 34 тоот Ерөнхий тайлбарт дурдсан байдаг. Мөн тайлбарт хязгаарлалтыг гагцхүү хуулиар тогтоохыг сануулсан байдаг. Манай бусад хууль тогтоомжид ийм хязгаарлалт олон бий. Мөн ХХЗХ-ны журмуудад ч байдаг. Одоо боловсруулах гэж байгаа Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд журмын шаардлагатай зүйл заалтууд орох байх гэж найдаж байна.

Хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.1-д нь бүх төрлийн хяналт (цензур)-ыг хориглосон үзэл баримтлал байх. Бүх төрлийн гэдгийг хуучин хуульд байсан шиг оруулах. Цензур гэдгийг манай нэртэй хуульч агсан Б.Чимэд гуайн орчуулсанаар “цагдан хяналт” гэж монголчлон хэвшүүлмээр байна. Монгол хэлний тайлбар толь бичигт “цагдах” гэдэг нь “хориглох” гэсэн баг нэг утгатай ба ярианы практикт ч “намайг битгий байнга цагдаад бай” гэх мэтээр хэрэглэдэг. Цензурын ухагдахуун нь илэрхийлэх эрх чөлөөг боогдуулах, хатуу хориглох гэсэн ойлголт тул сэтгүүлчдийг цагдан, юу бичих, яаж бичих зэрэгт мэргэжлийн хяналтаас илүүтэйгээр хөндлөнгөөс оролцон, хориглох гэх мэтээр ойлгогдоно. Мөн сэтгүүлчийг өөрийн хүсээгүй сэдвээр бичих, хүсээггүй хүнтэй ярилцлага хийхийг албадах нь байгууллага доторх цагдан хяналтын хэлбэрт ордог.

Хуулийн төслийн 5.2-ын найруулгыг харах. Төрийн байгууллага, албан тушаалтан Үндсэн хууль, олон улсын хууль, энэ хуулиас давсан, эсвэл зүйл заалтыг зөрчсөн дүрэм журам гаргахгүй гэсэн утгаар найруулах нь зүйтэй байх. Агуулгын шүүлтүүр гэдэг нь content filtering гэсэ н интернэттэй холбоотой нэр томьёотой дүйж байгаа гэж ойлгогдож байна. Энэ утгаар шүүлтүүр хэрэглэхийг хориглох нь хамгийн сайн заалт.

Хуулийн төслийн 5.3-д Төрийн байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ хийж болно. Төрийн байгууллага иргэдэд үйлчилдэг тул өөрийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэх ёстой. Нөгөөтэйгүүр, төрийн бодлого, хөтөлбөрийг хөхиүлэн дэмжихийн тулд хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллах нь түгээмэл. Асуудлын учир ямар сурталчилгаанд (сурталчилгаа гэж юу вэ?) ямар хэвлэл мэдээллийн байгуулагад хэзээ, хэдэн төгрөг өгсөн бэ, шийдвэрийг хэн гаргасан, ямар шалгуураар тухайн ХМБ-ыг сонгосон зэрэгт байгаа гэж бодож байна. Энэ бүхэн олон нийтэд ил тод, энэ тухайгаа байнга тайлагнадаг байх нь чухал. Нөгөөтэйгүүр, хуульд ийм заалт орвол хөдөөгийн жижиг ХМ-д хүнд дарамт болж, хаагдахад ч хүрч мэднэ. Жижиг зах зээл дээр зар сурталчилгаагаар амьдрах боломжгүй учир төсвийн дэмжлэг тэдэнд амин чухал байдаг. Гагцхүү мөн л ямар ХМ-д өгөх, ингэснээрээ түүнд цагдан хяналт тогтоохгүй байхад л учир нь байдаг ба ил тодын шалгуур чухал байх. Ер нь хүйн болон орон нутгийн жижиг хэвлэл мэдээллийг төсвөөс дэмждэг тогтолцоо ардчилсан улс орнуудад байдаг. Төсвийн дэмжлэгийг манай Бүх нийтийн үүргийн сан шиг сангуудаар дамжуулан, тодорхой шалгуураар хуваарилдаг. Өргөн нэвтрүүлгийн хэрэгслийн хувьд, долгион ашигладаг тул төрөөс хичнээн хэмжээний мөнгө авснаа нээлттэй болгох үүрэг ногдуулж болно, харин сонин хэвлэл, цахим хэвлэл мэдээллийн хувьд энэ үүргийг төрд ногдуулах нь илүү зохимжтой. Татварын мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулсанаа тайлагнах нь сайн засаглалын ёсолыг хэвшүүлэх шилдэг аргын нэг гэж бодож байна. Харин төрийн албан тушаалтан, албан хаагч өөрийгөө сурталчлах, магтуулахын тулд төсвийн мөнгийг зарцуулсан байна уу гэдэг нь асуудлын нөгөө тал. Үүнийг бол шууд хориглож болох байх.

Хуулийн төслийн 5.4-д ардчилсан орнуудад мэдээний ийм агентлагууд бас олон нийтийн байх нь түгээмэл. Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн байгууллага байгуулах, хориглох заалт дээр эзэмших гэж үг нэмбэл зүгээр байх. Одоогийн хуульд ийм заалт байсаар хэр нь байгуулсаар байгаа нь зохицуулалт тунхагийн шинжтэйг харуулж буй тул жаахан нарийвчлах хэрэгтэй юм болов уу
Хуулийн төслийн 6 дугаар зүйлд: Энэ уул нь өөрийн зохицуулалтын амин сүнс юм. Хуульчилбал, ямар найруулгаар байх, редакцийн хараат бус байдлыг юу гэж монголчлох тухай бодох хэрэгтэй байгаа юм. Бид цаад ухагдахууныг бодолцолгүй оросын “редакционная независимость” гэдэг үгийг шууд авч хэрэглэсэн нь одоо төөрөгдөхөд хүргээд байна. Редакцийг нийтлэл, нэвтрүүлгийн бодлого тодорхойлдог нэгж гэвэл үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, эзэмшигч оролцохыг үгүйсгэх аргагүй. Ийм бодлого баримталж, ийм ашиг олно гэсэн бизнесийн энгийн зарчим. Жишээ нь, Канадын сэтгүүлчдийн холбооны editorial independence policy says: The personal or political views of the owner or publisher should not interfere with day-to-day news content or the individual opinions of columnists. That includes decisions about what to cover, how to cover it and where to place the story in a newspaper, magazine or broadcast news program. Only reporters and editors should make those decisions. It’s understood that the owner or publisher is responsible for the overall content and that they can suggest story ideas or pass on views, but they should not assign or determine the content or tone of a story. At all times, the owner or publisher should have an arms-length relationship to the editorial function.

Webster’s new world dictionary on mass media and communication defines:


Editorial is a term referring to the nonadvertising portion of a publication; collectively, the editorial pages and editorial content. The editorial classifications are the subejt areas or departments, such as financial, food, news, and sports. Editorial environment is the overall appearance, content, tone, and philosophy of a publication.

Editorial depertment in journalism is the group in charge of editorials (an opinion piece written by the editorial page editor or embers of the editorial board) or , more generally, of all news and nonadvertising material.


Ингээд бодохоор манай нэр томьёо буруу байгаа юм.
Хуулийн төслийн 7 дугаар зүйлд Мэдээллийн нууц эх сурвалжийг хамгаалах гэсэн нь зөв. Ер нь бол сэтгүүл зүйн мэргэжлийн дүрэмд сэтгүүлч 2-3 нээлттэй эх сурвалжид тулгуурлах ёстой.

Манайхаас 2008 онд хуульч, сэтгүүл зүйн мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөлд “ мэдээллийн эх нууц сурвалж” гэж тухайн мэдээллийг өгсөн аливаа этгээд буюу мэдээлэл өгөгчийн нэр, хаяг, түүнийг хэн болохыг тогтоож болох эрхэлдэг ажил, мэргэжил, гэр бүлийн байдал, уулзсан байр, хугацаа, захидал харилцаа, утасны төлбөрийн нэхэмжлэл гэх мэт шууд бус бусад бүх мэдээлэл гэж тодорхойлсон байдаг. Мөн төсөлд “Сэтгүүлч нууц эх сурвалжаа эрүүгийн хэрэг мөрдөлт, мөрдөн байцаалтын шатанд шүүгчийн захирамжаар илчлэхийг зөвшөөрсөн” бөгөөд доорхи нөхцөлийг тодорхойлсон. Үүнд:



  • Тухайн мэдээллийн эх сурвалжийг өөр арга замаар олж мэдэх боломжгүй болох нь тогтоогдсон

  • Хүний амь нас, эрүүл мэндэд бодит халдлага учрахуйц гэмт хэргээс урьдчилан сэргүүлэх үндэслэл байгаа бол

Төсөлд мөн мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч энэ хуульд заасан үндэслэл байгаа гэж үзвэл шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтээ албан ёсоор гаргаж, баримтуудыг хавсарган прокуророор хянуулна” гэсэн байна. Хуулийн төсөлд нууц эх сурвалж хамгаалах заалтууд ерөнхий, тунхаглалын чанартай бол амьдрал дээр хэрэгжихгүй байх магадлал өндөр. Мөн сэтгүүлчийг гэрчээр татах тухай зохицуулалт бас орох хэрэгтэй байх. Ер нь бол сэтгүүлчийн нууц эх сурвалж, түүнийг илчилж болох бусад мэдээ баримт гэсэн байр суурь зөв гэж бодож байна. Нууц эх сурвалжийг хамгаалах нь тухайн хэвлэл мэдээллийн түүнтэй хийсэн гэрээгээр баталгааждаг бөгөөд сэтгүүлч дангаар шийдвэр гаргадаггүй юм билээ.
Хуулийн төслийн 8 дугаар зүйлд:

8.1. Хэдийд ямар аргаар яаж нээлттэй болгох тухай дэлгэрүүлэх шаардлагатай болов уу? Тухайн жилийн нэгдүгээр улиралд багтаан сайт, хэвлэл гэх мэтээр

8.2. Энэ бол зар сурталчилгааны асуудал юм.

Хэвлэл мэдээллээр сэтгүүл зүйн, пи-арын, зар сурталчилгааны гэсэн гурван төрлийн мэдээлэл цацагддаг. Чөлөөт, хараат бус, олон ургальч сэтгүүл зүйн асуудал л төюд нь байдаг. Энэ бол иргэний үнэн бодитой мэдээлэлтэй байх эрх ашиг. Иймд хуулийн төсөлд Монгол Улсын иргэн хэвлэл мэдээллээр үнэн, бодит, цагдан хяналтгүй хараат бус мэдээ, мэдээлэл хүлээн авах эрхтэй гэх хандлага байвал яах бол?

Сүүлийн хоёр нь арилжаа наймааны асуудал бөгөөд пи-арын мэдээллийг сэтгүүл зүйн аргаар хийдэг тул олон нийтийг төөрөгдүүлдэг. Иймд олон нийт тухайн материал төлбөртэй, захилгатай эсэхийг мэдэх эрхтэй. Ихэнх тохиолдолд төлбөртэй материалыг зар сурталчилгааны нэг хэлбэр гэж бас үздэг.

Хуулийн төсөлд оруулсан заалт хэрэгжих боломж их ховор учир “төлбөртэй“ гэж тэмдэглэгдсэн үед тухайн хэвлэл мэдээллийн байгууллага бус, захиалагч нь хариуцлага хүлээх, ийм тэмдэглэгээгүй бол сэтгүүл зүйн материал гэж үзэн байгууллага өөрөө хариуцлагаа хүлээдэг байвал яадаг бол? Нөгөөдүүл чинь нууц эх сурвалжийн хамгаалалтыг ашиглан гүрийдэг болов уу? Уул нь ашиглаж болох арга. Энэ нь дараагийн зүйлтэй холбогдож байна.

Ер нь бол хэвлэл мэдээллийн ил тод байдлын хүрээнд байгууллагын дотоод журам, өргөдөл гомдлын механизм гэх мэт нь олон нийтэд бас нээлттэй байх ёстой. Хувийн хэвлэл мэдээллийн дийлэнх нь компани байдаг. Компаний тухай хууль яаж холбогдох бол? Ямар ч компани хэрэглэгчийнхээ эрх ашгийг дээдэлдэг дээ.
Хуулийн төслийн 9 дүгээр зүйлд 9.2. Өөрсдөө бэлтгэн түгээсэн гэдгийг “сэтгүүл зүйн” гэж оруулах уу?

9.3 уул нь ёс зүйн асуудал, хуулиар зохицуулахад зохимжгүй, тэгээд ч бусад хууль бас хамрагдана.

“Байгууллага, аливаа этгээд хэвлэл мэдээллээр тодорхой мэдээлэл нийтэлж, нэвтрүүлэхээр дарамтлах, шахалт үзүүлэх, нийтэлсэн болон нийтлээгүйн төлөө төлбөр, шан харамж амлах, өгөх ийм оролдлого хийхийг хориглоно” гэвэл чөлөөт хэвлэлтэй байх иргэний эрхийг хамгаалж буй хэрэг болох байх .
Хуулийн төслийн 10 дугаар зүйлд хэвлэл мэдээллийн дотоод засаглалыг сайжруулах, дотоод дүрэм журам бий болгох, зах зээлд шударга өрсөлдөхийг дэмжих нь илүүтэй гэж бодсон хэвээр. Өнөөгийн байдалд тохируулсан хууль жишиг болбол өөрчлөхөд хэцүү, нөгөөтэйгүүр ардчилсан улс гэж тооцогдож байгаа Монгол хүний эрхийн зарчмаас ухарсан хэрэг болох вий гэж эмээж байна. Манай засгийн газар 2015 онд ИБУТЭОУП-ны хэрэгжилтийн тухай илтгэлээ НҮБ-ын Хүний эрхийн хороогоор хэлэлцүүлэх хуваарьтай. ТББ-ууд сүүдэр илтгэл илгээнэ.
Хуулийн төслийн 12 дугаар зүйл буюу хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага хэсэгт Тобигийн ярьж байснаар жинхэнэ ашиг хонжоо хүртэгчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зөв арга гэж бодож байгаа.
Эцэст нь хэлэхэд,


  • Хуулийн үзэл баримтлалыг иргэний чөлөөт хэвлэлтэй байх эрх гэсэн хандлагаар хийвэл зүгээр. Манай хэвлэл мэдээллийнхэн өөрсдөд нь зориулсан хууль гэж ойлгоод байх шиг. Монгол Улсын иргэн хэвлэл мэдээллээр чөлөөт, хараат бус, олон ургальч мэдээ хүлээн авах эрхтэй ч гэдэг юм уу? Шведийн хуулийн хандлага ийм байдаг юм билээ.

  • Бараг бүх зүйлд “Хуулийн хүрээнд” гэсэн үг байх юм. Энэ хуулийг хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан суурь хууль гэвэл энэ хуулиар л зохицуулалт хийх юм шиг. Хуулийн хүрээнд гэхээр энэ эрх, эрх чөлөөг зохицуулах өөр бусад хууль гэсэн санаа гэж ойлгогдоод байх юм.

Хэрэг болж мэдэх зарим тодорхойлолт оруулав.

1991 оны 5-р сарын 3-нд батлагдсан ( энэ өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгосон) ЮНЕСКО, Олон улсын сэтгүүлчдийн холбооны хамтарсан Уэндхүегийн тунхаглал:

  • Хараат бус хэвлэл мэдээлэл гэж засгийн газар, улс төр, эдийн засгийн хувьд, мөн үйлдвэрлэл, түгээлттэй холбоотой материал, дэд бүтцээс хараат бус байхыг хэлнэ.

  • Олон ургальч хэвлэл мэдээлэл гэж аливаа хэлбэрийн монополь алга болж, аль болох өргөн хүрээтэй санаа бодлыг илэрхийлдэг аль болох олон тооны сонин, сэтгүүл, тогтмол хэвлэлтэй байхыг хэлнэ. Үүнийг олон талт хэвлэл мэдээлэл буюу олон нийтийн, хувийн, хүйн хэвлэл мэдээллийн хэлбэр байж амьдрал дээр хэрэгжинэ гэж үздэг.

Олон улсын сэтгүүлчдийн холбооны Ардчилсан хэвлэл мэдээллийн соёлын тунхаг.

Хэвлэлийн эрх чөлөө гэж хөндлөнгийн дарамт, шахалтгүй байхыг хэлнэ.



2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр





©netref.ru 2017
әкімшілігінің қараңыз

    Басты бет